Баянзүрхийн товчоо орчмын 3.5 км авто замын шинэчлэлтийн ажил дуусч, авто замын хөдөлгөөнийг нээлээ

Улиастайн уулзвараас Баянзүрхийн гүүр, Баянзүрхийн товчоо орчмын нийт 3.5 км авто замд өргөтгөл, шинэчлэлтийн ажлын зам засварын ажил хийгдэж, өнөөдөр /2018.09.20/ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээлээ.

Зам барилгын ажлын хүрээнд эхний 0.8 км авто замыг 4 эгнээтэй болгон өргөтгөсөн байна.

Харин үлдсэн хэсэгт авто замын шинэчлэлтийн ажил хийгдснээр график төлөвлөгөөний дагуу богино хугацаанд шуурхай гүйцэтгэж дуусгажээ.

Нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Улаанбаатар зам засвар арчлалтын газрын дарга Ж.Чинзориг, Замын цагдаагийн газар болон бусад холбогдох албаныхан оролцов.

Эх сурвалж: Нийслэлийн Авто замын хөгжлийн газар