Ц.Хулан нарт холбогдох хэргийн гэм буруугийн дүгнэлтийг өнөөдөр танилцуулна

Ц.Хулан нарыг шүүх хурал өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт шүүх бүрэлдэхүүн эд мөрийн баримтыг шинжлэн судалж, 12 цагийн турш хуралдсан. Харин өнөөдөр прокурор гэм буруугийн дүгнэлт буюу яллах саналаа уншиж танилцуулснаар шүүх хурал үргэлжлэх юм.

Эргэн сануулахад, түүнийг гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр өнгөрсөн нэгдүгээр сараас хойш цагдан хорьж байгаа билээ.

Ц.Хуланд прокуророос 12 жилийн ял төлөвлөсөн бөгөөд тэрбээр хоёр өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцож байгаа.Ц.Хулан нарт холбогдох хэргийн гэм буруугийн дүгнэлтийг даваа гарагт танилцуулна