“Ulaanbaatar international pro” тэмцээн эхэллээ

Монголын жюү жицүгийн холбоо Арабын “AJP” холбоотой хамтран тав дах жилдээ зохион байгуулж буй “Ulaanbaatar international pro” олон улсын бүсний ангилалтай тэмцээн Монгол бөхийн өргөөнд эхэллээ. Тус тэмцээнд өсвөр үеэс мастерс ангилалын бүх насны тамирчид оролцож байна. Дэлхийн аваргын маргааш зохион байгуулагдаж буйгаараа онцлоготой энэхүү тэмцээнд Монгол, Казахстан, Орос, АНУ, Солонгос, Хятад, Недерланд, Иордан улсын тамирчид хүч үзнэ.