Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ өнөөдөр эхэлнэ

2023 оны эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ДАШТ долоодугаар сарын 20-ноос наймдугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд Австрали, Шинэ Зеланд улсуудад явагдах гэж байна. 

1991 онд анх зохион байгуулагдсан эмэгтэйчүүдийн ДАШТ-д 12 баг өрсөлдөж байсан бол энэ жил 32 баг өрсөлдөхөөр нэрээ өгөөд байгаа аж.

Тэмцээний шигшээ тоглолт 8-р сарын 20-нд Австралийн Сидней хотын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд явагдана. 

БАГУУД

А хэсэг: Шинэ Зеланд, Норвег, Филиппин, Швейцар

В хэсэг: Австрали, Ирланд, Нигери, Канад

C хэсэг: Испани, Коста-Рика, Замби, Япон

D хэсэг: Англи, Дани, БНХАУ, Хаити

Е хэсэг: АНУ, Вьетнам, Нидерланд, Португал

F хэсэг: Франц, Ямайк, Бразил, Панам

G хэсэг: Швед, ӨАБНУ, Итали, Аргентин

H хэсэг: Герман, Марокко, Колумби, БНСУ


Энэ удаагийн ДАШТ-ий бүх тоглолтуудыг BBC iPlayer болон ITVX-ийн тусламжтайгаар BBC болон ITV сүлжээгээр Их Британийн үзэгчдэд зориулан үзэх боломжтой. Телевизээс гадна BBC Radio 5 Live, 5 Sports Extra сувгаар шууд аудио тайлбарыг цацах болно. Мөн BBC Sounds, DAB радио, BBC Sport вэбсайтаас үзэх боломжтой.