Хөгжлийн банкинд хураагдсан

Хөгжлийн банкнаас мэдээлэл хийлээ. Тус банк зээлийн эргэн төлөлтөд хурааж авсан үлд хөдлөх хөрөнгүүдээ энэ сараас худалдаж эхэлжээ. "Шинэ Яармаг" хорооллоос хураагдсан үл хөдлөх хөрөнгүүдийг зарах үйл ажиллагааг эхлүүлж байгаа ажээ. Тус хорооллын бүрэн ашиглалтад орсон зарахад бэлэн 41 орон сууц, зургаан үйлчилгээний талбай, 16 авто зогсоолыг зарахаар болжээ. Үнийн хувьд нэг мкв-т нь 3.2 сая төгрөг юм байна. Худалдан авахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгжүүд энэ сарын 22-ныг хүртэл очиж үзэх боломжтой юм байна.