“Талын салхи” наадамд 2000 гаруй тамирчин, мото сонирхогч оролцлоо

Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис” клубтэй хамтран зохион байгуулж буй “Талын салхи” олон улсын мото фестиваль Сүхбаатарын талбайд өчигдөр /2023.06.11/ болж өндөрлөлөө. Олон улсад нэр хүнд бүхий наадам болсон “Талын салхи” мото фестивалийг энэ жил долоо дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд энэ удаагийн фестивальд 21 аймаг болон ОХУ, БНХАУ, БНСУ-ын төлөөлөл 2000 гаруй тамирчин, спорт клубийн хамт олон, мотоцикл сонирхогчид оролцжээ.

“Талын салхи 2023” арга хэмжээг зорин БНХАУ, ОХУ, БНСУ-аас мото спортын 300 гаруй тамирчин, сонирхогчид хүрэлцэн ирсэн байна.

“Талын салхи” мото фестивальд оролцогчид Сүхбаатарын талбайгаас Баруун 4 зам-“Тэнгис” кино театр-Сансарын туннел-Зүүн 4 зам-Сүхбаатарын талбай-120 мянгат-Буянт-Ухаа тойрог- Чингисийн хүрээ цогцолбор гэх маршрутаар нийт 28.2 км парад жагссан юм.