З.Шинэчагтага

Азийн холимог тулааны "One championship" холбооны "ONE Fights Night 11" арга хэмжээ Бангкок хотын Лумпини цэнгэлдэхэд өчигдөр боллоо.

Уг тэмцээнд манай улсын тамирчин З.Шинэчагтага оролцож буй. Тэрбээр "One championship" холбооны зургаа дахь тулаанаа ОХУ-ын тамирчин Илья Фреймановтой хийсэн бөгөөд тулааны эхний үед боолгох мэхээр ялагдал хүлээв.

Түүний өрсөлдөгч Илья Фрейманов нь "One championship" холбоонд өнгөрсөн жилийн дунд үеэс нэгдсэн бөгөөд нэг тулаан хийхдээ хүнд цохилтоор ялсан байна.