“Хүүхдийн хоол” үндэсний чуулган маргааш болно

“Хүүхдийн хоол” үндэсний чуулган маргааш Соёлын төв өргөөнд болно. Одоогоор боловсролын сургалтын байгууллагад 1.2 сая орчим хүүхэд суралцаж байна. Тэднийг эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хамгаалахад суурь асуудал болсон эрүүл мэнд, хоол хүнсний хангамж, шим тэжээлийн асуудлыг энэхүү чуулганаар хэлэлцэх юм.

Энэхүү чуулганд 1000 хүн оролцох бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нар оролцоно.  Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Хүүхдийн хоол боловсролд”, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Хүүхдийн хоол-Эрүүл мэнд”, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун “Хүүхдийн хоол-Хүнсний хангамж” сэдвээр тус тус илтгэл тавих юм. Чуулган 09.00-17.00 цаг хүртэл үргэлжилнэ.