Г.Занданшатар: Дахин 8 жил үндсэн хуульд гар хүрэхгүй

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай төслийн гурав дахь хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хийж эхэллээ. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол Улсын Их хурал 126 гишүүнтэй болохоор төслийг ажлын хэсгээс оруулж ирсэн. Үүнийгээ өнөөдөр эцэслэн батлах гэж байна.

Хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Н.Энхболд болон ажлын хэсгийнхэн УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан ” Үндсэн хуулийн хямрал руу хөтлөх вий. Хэдэн жилийн дараа дахиад л ийм заалт дутуу байна гээд засах тухай ярих уу? Дахин засахгүй гэсэн баталгаа байна уу? ” гэж асуухад УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндсэн хуульд дахин 8 жил гар хүрэхгүй. Засгийн газрын гишүүдийн олонх нь УИХ-ын гишүүн болж, давхар дээлтэй болж байгаа тул гишүүдийн тоог нэмнэ. Энэ бол зайлшгүй шаардлага. УИХ Засгийн газарт хяналт тавих үүрэгтэй” гэв.