Нисэхийн салбарын мэргэжил сурталчлах өдөрлөг буюу "BU Airshow 2023" Монголын хамгийн том задгай талбайн шоу, фестиваль энэ сарын 26, 27-нд Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд болно.

Фестивальд:

  • Анх удаа байлдааны МИГ-29 онгоцны үзүүлбэр
  • Шүхрийн үзүүлбэр
  • Байлдааны онгоцтой танилцах
  • Агаарын эрэн хайх ажиллагаа
  • Онгоцоор нисэх боломж
  • Нисэх салбарын үйл ажиллагаатай танилцах
  • Мэргэжил сурталчлах
  • Нисэх загварын тэмцээн, үзэсгэлэн, худалдаа
  • Жижиг дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа
  • Хүүхдийн тоглоомын хэсэг
  • Нисэхийн музей болон UB art gallery үнэгүй үзэх эрх
  • Азтай үзэгч олон олон бэлгийн эзэн
  • Гадаадын болон дотоодын алдартай DJ нүүд
  • Урлагийн тоглолтоос бүрдсэн 2 өдрийн шоу арга хэмжээ болно.

Энэ өдрүүдэд өглөө 10 цагаас эхлэн 23 цаг хүртэл цаг тутам үнэгүй автобус 120 мянгатын автобусны буудлаас Буянт-Ухаа олон улсын нисэх буудал руу хөдлөх болно.