Нүүрсний гэх хэрэгт холбогдсон албан тушаалтнууд 5,3 сая ам.доллар АНУ руу, 6 сая ам.доллар БНСУ руу гаргажээ

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссор Н.Тэмүүлэнгийн хэвлэлд өгсөн мэдээллээр Нүүрсний гэх хэргийн мөрдөх шалгах ажиллагааны явцад 13,8 тэрбум төгрөгийг албан тушаалтнууд хахууль хэлбэрээр авсан байж болзошгүй нь тогтоогдсон байна. Үүнээс 5,3 сая ам.долларыг АНУ руу, БНСУ руу 6 орчим сая ам.долларыг шилжүүлсэн бөгөөд 2 орчим сая ам.доллар нь Монгол Улс руу эргэн орж ирсэн.  Харин үлдсэн мөнгө нь хаана байгаа нь тогтоогдохгүй байгаа учраас энэ мөнгийг байгаа газрыг илрүүлэхээр БНСУ-ын Ерөнхий Прокурорын газартай АТГ хамтран ажиллаж байгаа гэнэ.

Мөн нүүрсний гэх хэрэгт холбогдсон “ Эрдэнэс Таван толгой” ХК-ийн албан тушаалтанд Казахстан улсад их хэмжээний нуугдмал хөрөнгө байгааг тогтоосон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

 Эх сурвалж: АТГ