Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн Ямаатын сэрвэн гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км-т хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага өчигдөр оройн 20:09 цагт ОБЕГ-т иржээ. Дуудлагын мэдээллийн дагуу алба хаагчид, Асгат сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд 21:30 цагт хээрийн гал түймрийг цурамд оруулж бүрэн унтраасан байна. Хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар 200 га талбай шатсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.