Ч.Хүрэлбаатар: Инфляцын түвшинд уялдуулан цалин, тэтгэврийг жил бүр нэмнэ

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. 

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд ЭЗХЯ-наас гурван асуудал хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ. Засгийн газар Гэрэгэ ондын үлдэгдэл төлбөр болох 387 сая ам.доллары бүрэн төлж барагдууллаа. Ийм хэмжээний ам.долларын өр төлбөрийг шилжүүлсний дараа Монгол Улсын гадаад валютын нөөц 3.7 тэрбум ам.доллар байна. Энэ нь гадаад валютын нөөц тогтворжсоны илэрхийлэл гэж хэлж болно.

Засгийн газрын хуралдаанаар гадаадын хөрөнгө оруулагчдыгг хохироосонтой холбоотой асуудлыг авч хэлэлцлээ. Хөрөнгө оруулагчдын 32 гомдлын хоёр нь шийдэгдсэн. Сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийсэн 20 гомдлыг шийдвэрлэх чиглэлээр Эрчим хүчний яаманд ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байна. 



-Тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Цалин, тэтгэврийг нэмэх асуудлыг 2024 оны жилийн төлөвлөгөөнд тусгасан. Засгийн газраас инфляцын түвшинд уялдуулан цалин, тэтгэврийг жил бүр нэмэх бодлого баримталж буйгаа тодорхой илэрхийлсэн гэв.