Ш.Энхийн-Од Dallas Mavericks, Utah Jazz багаас бэлтгэлд хамрагдах урилга авчээ

Шаравжамцын Энхийн-Од АНУ-ын Дэйтоны коллежид нэг улирлын турш тоглоод NBA-ийн драфтад нэрээ өгөөд буй. Ингэснээр NBA-гийн багийн скаутууд түүний бэлтгэл хийж байгаа зааланд ирж уулзах, мөн бусад тоглогчтой хамтарсан бэлтгэл хийх, NBA-гийн багуудаас бэлтгэлд хамрагдаж, өөрийгөө харуулах урилга ирдэг аж. Одоогоор Ш.Энхийн-Одод NBA-ийн Dallas Mavericks, Utah Jazz, Milwaukee Bucks гэсэн гурван багаас бэлтгэлд хамрагдах урилга ирсэн байна. Өөрөөр хэлбэл, NBA-д өөрийгөө харуулах, драфтад нэр нь үлдэх эсэх нь эндээс хамаарах юм.

Тэрээр одоо Лос Анжелос хотод шаргуу бэлтгэл хийж байгаа бөгөөд 6 дугаар сарын 12-ны дотор драфтад сонгогдох эсэх нь шийдэгдэх аж.

Эх сурвалж: Toim.mn