“BTS” хамтлагийн Жонгуг хүүхдийн эмнэлэгт 2 тэрбум 650 сая төгрөгийн хандив өргөжээ

Сөүлийн үндэсний их сургуулийн хүүхдийн эмнэлэг “BTS” хамтлагийн Жонгуг их хэмжээний хандив өгсөн талаар мэдээлсэн байна. Жонгуг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт (2023.04.14) тус эмнэлэгт 1 тэрбум воны (2 тэрбум 650 сая төргөг) хандив өргөжээ.

Тэрхүү эмнэлэг нь цагаан эсийн хорт хавдар гэх мэт маш хүнд болон ховор эмгэгээр өвчилсөн хүүхдүүдийг эмчилдгээрээ алдартай юм. Мөн Сөүлийн үндэсний их сургуулийн хүүхдийн эмнэлэг нь өвчинтэй хүүхдүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлээд зогсохгүй гэр бүлд нь тусламж өгдөг тусгай төвтэй аж. Тэрхүү эмнэлэг нь ашгийн бус байгууллага бөгөөд алдагдалтай үйл ажиллагаа явуулдаг байна. Өнгөрсөн 2022 онд Өмнөд Солонгосын засгийн газар 1.5 тэрбум воны санхүүжилт тус эмнэлэгт олгосон. Жонгуг засгийн газрын санхүүжилттэй тэнцэхүйц хэмжээний мөнгө хандивласан нь олон хүний сайшаалыг хүртээд байгаа юм.

Эх сурвалж: Koreaboo