БНАСАУ өнөөдөр өглөө холын тусгалт баллистик пуужин харважээ

БНАСАУ өнөө өглөө орон нутгийн цагаар 07:23 цагт Япон тэнгисийн зүг баллистик пуужин харвасан байна.

Үүнтэй холбогдуулан Японы албаныхан Хоккайдо арлын оршин суугчдад яаралтай хоргодох байранд орохыг анхааруулжээ. Гэхдээ пуужин арлын ойролцоо унаж болзошгүй гэсэн түгшүүрийг удалгүй цуцалсан байна. 

Умард Солонгосыг дундын эсвэл холын тусгалт пуужин харвасан гэж Өмнөд Солонгос улс үзэж байна. Энэ долоо хоногийн эхээр Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын түрэмгийллийн эсрэг зогсохын тулд улс орныхоо дайнаас урьдчилан сэргийлэх чадавхийг бодитоор бэхжүүлэхээ мэдэгдэж байсан. Тус улс өнгөрсөн сарын 16-нд Hwasong-17 тив алгасах баллистик пуужин туршиж байсан.