Филлиппин улс руу оргон зайлсан Т.Бадамжунай эх орондоо ирнэ

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн тасралтгүй үргэлжлүүлэх тухай Хууль зүй дотоод хэргийн яамны сайд Х.Нямбаатар мэдээлэл хийх үеэрээ хэлсэн. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг Филиппин улсаас баривчилсан бөгөөд өнөөдөр 10.55 цаг Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирэх юм.

Албан бичигт дурдсаны дагуу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 90 хүн байна. Үүнээс авлига албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан долоон хүн байна.