Хуй салхи болж, АНУ-д 300 мянга орчим байшингийн цахилгаан тасарчээ

АНУ-ын төвийн муж улсуудад хүчтэй хуй салхи болж, 300 гаруй мянга орчим байшин цахилгаангүй болж, гурван хүн нас барсан байна. Хуй салхины улмаас Иллинойс, Арканзас, Индиана муж улсуудын иргэд илүү хохирол амссан аж. Хуй салхины улмаас Арканзас муж улсад гурван хүн амиа алджээ.