Зуны цагийн тоололд шилжих эсэхийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

2023 оны гуравдугаар сарын 25-ны 02:00 цагаас эхлэн зуны цагийн тоололд шилжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөлд яамдаас санал авч эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Улмаар тус асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ гэж мэдээлж байсан юм.

Гэвч олон нийтийн дунд маргаантай байгаа учир эл асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр болжээ. Түүнчлэн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан орон нутагт томилолтоор яваа учир ирснийх нь дараа зуны цагийн хуваарьт шилжүүлэх эсэхийг хэлэлцэх нь зүй гэж үзсэн байна.