ОСКАР 2023:

"Everything Everywhere All at Once" кино 2023 оны Оскарын наадамд хамгийн олон буюу 11 төрөлд нэр дэвшсэн.

Үүнээс долоон төрөлд шилдгээр шалгарлаа. 

Тус киноны жүжигчид бараг л нэр дэвшсэн төрөл бүрдээ шилдэг нь болж, Оскар атгацгаав. Тодруулбал,

Мишель Иео - Гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин

Ке Хюи Куан - Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин

Жэми Ли Куртис - Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин боллоо. 

Мөн найруулагчид нь шилдгээр шалгарч, шилдэг кино найруулга, шилдэг эх зохиол төрөлд ялагчаар нэрлэгдэв. Эцэст нь, "Everything Everywhere All at Once" Оксарын наадмын шилдэг кино боллоо.