Гурван настай хүүгийн биеийн байдал маш хүнд, ухаан ороогүй хэвээр байна

Хамтран амьдрагчийнхаа 3 настай хүүг ухаангүй болтол нь зодоод, зугтаасан ноцтой хэрэг энэ сарын 8-нд гарсан. 

Үүний дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 3 настай, эрэгтэй "Б"-г түүний ээжийнх нь хамтран амьдрагч болох 34 настай "Э" зодсон болох нь тогтоогдсон. Хохирогч хүү сээр нуруу, гарын шуу хугаралтай, шулуун гэдэс няцралттай, тархинд цус хурсан ухаангүй байдалтай ГССҮТ-д эмчлүүлж байгаа юм. Хүүгийн биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд өнөө хэр нь ухаан ороогүй байгааг эх сурвалж мэдээллээ.