Э.Энхсайхан Монголын биатлончдын түүхэн амжилтыг үзүүлжээ

Биатлоны өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Шучинскт болж байна. Тэмцээнд манай улсаас 6 биатлонч эх орноо төлөөлөн оролцож байгаа бөгөөд өчигдөр залуучуудын эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн уралдаан болсон юм. Манай улсаас эрэгтэйчүүдийн 15 км-ын индивидуэль төрөлд ОУХМ Энхбатын Энхсайхан уралдаж 21 дүгээр байрт оров. Э.Энхсайхан 20 сумнаас 5 (2+1+1+1) алдаж буудаж 47:51.3 минутын амжилтаар 91 тамирчнаас 70-ыг ардаа орхиж 21 дүгээр байрт орсон нь Монголын биатлончдын түүхэн амжилт болжээ.

Түүнчлэн эрэгтэйчүүдээс Б.Анхболд 85 (2+2+1+3), эмэгтэйчүүдийн 12.5 км-ын ганцаарчилсан уралдаанд ОУХМ М.Должинсүрэн (2+1+1+4) 85 тамирчнаас 67 дугаар байрт орсон байна.