Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний уламжлалт уулзалтаар нүүр амны тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзлаа.

Эрт илрүүлэх үзлэг, оношлогоонд өнөөдрийн байдлаар 860 мянга гаруй хүн хамрагджээ. Үзлэгт хамрагдсан нийт хүний 64.8 хувь нь 0-17 насны хүүхэд байгаа бол хүүхдийн өвчлөлийн 238,184 сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ.

Өвчлөл бүртгэгдсэн тохиолдлоос шүд цоорох өвчлөл 61.5 хувийг эзэлж байна. Тиймээс үндэсний хэмжээнд ирэх жилээс ШҮД төслийг хувийн хэвшилтэй хамтран эхлүүлэхээр төлөвлөж байгааг тэрбээр онцоллоо. 

Шүд цоорох өвчний тархалт Монголд дэлхийн дунджаас хоёр дахин их байгаа аж.