Дэлхийн банк: Туркийн газар хөдлөлтийн хохирлын хэмжээ 34 тэрбум ам.доллар

Өнгөрөгч сард Туркийн хэд хэдэн мужид хүчтэй газар хөдлөлт болж, их хэмжээний хохирол учруулаад буй. Тэгвэл Дэлхийн банкнаас нийт хор хохирлын хэмжээг 34 тэрбум доллар гэж тооцоолсон байна. Энэ тооцоолол нь Туркийн 2021 оны ДНБ-ий дөрөв орчим хувьтай тэнцсэн үзүүлэлт юм. Сири улсын хохирлын хэмжээг хараахан тооцоолоогүй байгаа бөгөөд удахгүй танилцуулна гэлээ.

Мөн тус байгууллагаас Туркт 1.25 сая орчим хүн орон гэргүй болсон гэсэн тооцооллыг мөн гаргажээ.