Лионел Месси оны шилдэг хөлбөмбөгчний шагнал хүртлээ

Аргентин болон Парис Сен-Жермейн багийн довтлогч Лионель Месси Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/-ны оны шилдэг хөлбөмбөгчний шагналыг хүртлээ. Өдгөө 35 настай тэрээр Францын довтлогч Килиан Мбаппе, Карим Бензема нартай хамтуг шагналт нэр дэвшсэн юм.

“Катар-2022” -д багаа ахалж Аргентиныг дэлхийн аварга болгосон Месси 2021-2022 оны улиралд нийтдээ 49 тоглолтод оролцож, 27 гоол оруулжээ.

Харин оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчнөөр “Барселона” клубын Алексиа Путеллас тодорлоо.

Аргентины шигшээ багийн дасгалжуулагч Лионел Скалони оны шилдгээр нэрлэгдсэн бол хаалгач Эмилиано Мартинес мөн шилдэг хаалгачийн шагналыг гардлаа.
Өнгөрсөн жил Европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Английн шигшээ багийн дасгалжуулагч Сарина Вигман оны шилдэг эмэгтэй дасгалжуулагчаар шалгарсан нь багийн анхны томоохон амжилт байлаа. Эмэгтэй шилдэг хаалгачийн шагналыг мөн Английн Мэри Эрпс хүртсэн юм.