Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар азай буурлуудтай золгов

XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар азай буурлуудаа хүндэтгэн, амар мэндийг нь айлтган золгов.

Төрийн ордонд ахмад дайчин, төр, нийгмийн зүтгэлтэн, Алдарт эх, зохиолч, яруу найрагч, малчин, цагдаагийн генерал, багш, барилгачин, эмч гээд 81-99 настай азай буурлууд хүрэлцэн иржээ.

Төрийн золголтод оролцсон ахмадууд:

Цэрэнгийн Чимэдцэрэн /Ахмад дайчин/

Дашийн Бямбасүрэн /Монгол Улсын Ерөнхий сайд асан/

Жигжидийн Гунгаадаш  /Алдарт эх/

Тангадын Галсан /Зохиолч, яруу найрагч/

Дамдингаагийн Чулуу /Малчин/

Баастын Пүрэв /Цагдаагийн хошууч генерал/

Лосолын Цэрэннадмид /Багш/

Дунхарын Түмэн /Барилгачин/

Хайдавын Гэлэгжамц /Бөөрний эмч/