Дуучин Элтон Жоны сан Украинд 125 мянган доллар хандивлана

Британийн нэрт дуучин Элтон Жонын “ДОХ-тай тэмцэх сан” Украин улсад биохимийн цусны анализатор худалдан авахад нь зориулж 125 мянган ам.доллар хандивлахаа мэдэгджээ.

Энэ мөнгөөр 10 ширхэг анализатор худалдан авах аж. Украинд ХДХВ-ний халдвартай 250 мянга орчим иргэн байдгаас гадна 600 мянга гаруй хүн халдвар авах өндөр эрсдэлтэйд тооцогддог.

Элтон Жон 2007 онд Киев хотын тайзан дээрээс “ДОХ-ыг хамтдаа ялцгаая” хэмээн чангаар уриалж байжээ. Үүнээс хойш өнгөрсөн 15 жилийн хугацаанд түүний ДОХ-тай тэмцэх сан Украинд 55 төслийг санхүүжүүлэхэд 9 сая гаруй ам.доллар хандивлажээ. Украинд ДОХ-ын халдварын тохиолдол хоёр хувиар, нас баралт нь 81 хувиар буурахад Элтон Жонын сан чухал нөлөө үзүүлсэн байна.