Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан өрх өнөөдрийн дотор мэдээллээ засуулах шаардлагатай

2023 оноос хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 91 хувьд нь олгохоор болсон. Ингэхдээ өрхийн хөрөнгө орлогын мэдээлэлд үндэслэх бөгөөд өндөр орлоготой айл өрхийн хүүхдүүдэд мөнгөн тэтгэмжийг олгохгүй юм.  Гэвч иргэдийн мэдээлэл зөрүүтэй байсан бөгөөд өрхийн орлого нь заасан хэмжээнд хүрээгүй зарим өрх хүүхдийн мөнгөнөөс хасагдаад байсан юм. Тэдгээр иргэд өнөөдрийн 17:00 цагаас өмнө өрхийн зөрүүтэй мэдээллийг мэдээлэл хариуцагч байгууллагуудын анхан шатны нэгжид хандаж залруулах шаардлагатай.

Эргэн сануулахад, давхардсан тоогоор нийт 140 мянга орчим иргэн мэдээллээ шинэчлүүлэх хүсэлт гаргасан. 2023 оноос хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 91 хувьд нь олгох шийдвэрийг УИХ гаргасан. Тиймээс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд нийт хүүхдийн есөн хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохгүй боломжгүй болоод буй.