Б.Жавхлан: Монгол Улс зээлжих зэрэглэлээ амжилттай хадгалж чадсан. Энэ онд ч хадгалахыг хичээж ажиллана

Б.Жавхлан: Монгол Улс зээлжих зэрэглэлээ амжилттай хадгалж чадсан. Энэ онд ч хадгалахыг хичээж ажиллана

Манайхтай зээлжих зэрэглэл ижил олон орон ихэнх нь зээлжих зэрэглэл буурсан, зарим улс дефолт зарласан. Засгийн газрын баталгаатай хэсгээс нь эхлээд эрсдэлгүй болгоод явж байгаа. Энэ нь төв банкны валютын нөөц хэр хэмжээгээр нэмэгдэх вэ гэсэн ганц зүйлээс хамаарна. Өөрөөр хэлбэл төлбөрийн тэнцлийн алдагдлыг хэрхэн богино хугацаанд бууруулж чадах вэ гэдгээс шалтгаална. Төлбөрийн тэнцлийг богино хугацаанд бууруулах боломж нь экспорт. Сайн мэдээ дуулгахад бид ковидын хүнд үеийн хүнд нөхцөлд маш нарийн горимоор экспортоо нэмэгдүүлж ирсний үр дүнд 18 сая тонн нүүрс экспортлохоор тооцоолж байсан бол 30 сая тонн нүүрс экспортлоод байна. Энэ хэмжээгээр төсвийн орлого нэмэгдэж, валютын орлого ч аажмаар нэмэгдэх хандлагатай байна.