Б.Жавхлан: 1,095,362 хүүхдийн мөнгө дансанд нь шилжиж эхэлсэн

Хүүхдийн мөнгөний асуудлаар Засгийн газрын гишүүд болон холбогдох албаныхан мэдээлэл хийж байна.

Сангийн сайд Б.Жавхлан, “Өнөөдрийн байдлаар 1.095.352 хүүхдийн мөнгийг олгохоор гүйлгээ нь эхэлж, данс руу орж байна. 2-3 цагийн процесс болох байх. Энэ нь хүүхдийн мөнгөнд хамрагдах хүүхдүүдийн 87 хувьд ямар ч асуудалгүй орно гэсэн үг. Харин үлдэж байгаа 43820 хүүхдийн мэдээлэл зөрүүтэй байгаа. Үүнийг засаж, залруулахаар ажиллаж байна. Тиймээс эцэг эхчүүд өөрсдөө идэвхтэй оролцож, мэдээллээ шинэчлэх шаардлагатай” гэлээ.