ОУХМ Н.Хэрлэн

ОУХМ Н.Хэрлэн "Мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн"-ээс хүрэл медаль хүртлээ. Тэрээр уулын спортын мастер Я.Жанцангийн нэрэмжит "Сутайн бор" клубийн тамирчин юм. Н.Хэрлэн өмнө нь 2020 онд БНСУ-д зохион байгуулагдсан мөсөнд авиралтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байлаа.