Зүүн өмнөд Азийн сагсан бөмбөгийн лигт Монгол баг өрсөлдөх хүсэлтээ илэрхийлжээ

Зүүн өмнөд Азийн найман улсын баг өрсөлддөг ASEAN Basketball League-ийн ээлжит бус хурал өнгөрсөн долоо хоногт Сингапур улсад болжээ.

Хуралд Хонконг, Индонез, Макао, Малайз, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнамын найман багийн төлөөлөл гишүүнээр оролцсон бол зочин багаар Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн “М Гарьд” баг оролцсон байна.Тэд Монголын сагсан бөмбөгийн хөгжил сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгааг онцолж клубийн түвшинд Азид ур чадвараа сориход бэлэн байгаагаа илэрхийлжээ.

ASEAN Basketball League-н 2023-24 оны улирал 11 сард эхлэх бөгөөд Монгол Улсын сагсан бөмбөгчид өөрийн эх орондоо Азийн клубүүдийг хүлээн авч тоглодог, хагас жилийн турш Азийн бусад улсуудаар зочилж тоглодог болох боломж бий гэж мэдээллээ.