Жүдо бөхийн УАШТ Монгол бөхийн өргөөнд болно

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 14,15,16-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Энэ удаагийн тэмцээн нь жүдо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 46 дахь, эмэгтэйчүүдийн 31 дэх, холимог багийн 9 дэх удаагийн тэмцээн юм. Уг тэмцээнийг  “MNB спорт” суваг болон С1 телевиз бүрэн эхээр нь шууд дамжуулан үзүүлнэ.

2022 онд тус тэмцээнд 22 байгууллагын 180 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд аваргаа тодруулж байсан юм.