Д.Амарбаясгалан: УИХ, ЗГ-ын гишүүдийн хамаарал бүхий этгээдүүд төрийн удирдах албан тушаал хашихгүй

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр “Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу УИХ, ЗГ-ын гишүүн, дэд сайд нарын хамаарал бүхий этгээдүүд нь тэднийг улстөр, төрийн албанд ажиллаж байх хугацаанд төрийн өмчит болон төрийн захиргааны байгууллагад удирдах албан тушаал хашихгүй байх. Мөн УИХ, ЗГ-ын гишүүд, дэд сайдын өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий этгээдүүдийн компани нь төрийн тендер худалдан авалтын ажиллагаанд ордоггүй байх үүрэг чиглэл өгөгдсөн” гэлээ.