Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Энканто тауны орон сууцанд өнөөдөр гал гарчээ. Тус хотхоны дугаар байрны зургаадугаар давхарт гал гарч, агааржуулалтын хоолойгоор дамжин бусад давхар руу утаажилт үүссэн байна.

Аврагчид утаажилтын бүсээс 15 иргэнийг гарган амь, насыг хамгаалсан талаар ОБЕГ-аас мэдээллээ. Гал гарсан дуудлага 10:21 цагт ирж, 11:26 цагт бүрэн унтраасан байна. Орон сууцанд цахилгааны хэрэгслээ унтраахгүй мартах, нэг залгуураас олон цахилгаан хэрэгсэл залгах зэрэг шалтгаанаас гал түймэр гардаг.  Гал ганцхан хормын дотор хэзээ ч нөхөж баршгүй хагацал, гай гамшгийг авчирдаг гэдгийг санаж, галын аюулаас сэрэмжлэхийг тус байгууллагаас анхаарууллаа.