Баян-Өлгий аймагт газар хөдөлжээ

Өнөөдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 16-ны 03.07.03 цагт Баян-Өлгий аймгийн Булган сумаас зүүн урд зүгт 34 километрын зайд газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн хүч 4.1 магнитуд байсан талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. Мөн өнөөдөр 08:27:35 цагт Увс аймгийн Сагил сумын төвөөс баруун зүгт 40 километрийн зайд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.