Н.Номтойбаяр: Нууц 11 нүүрсний гэрээнээс ямар зорилгоор дөрөв нь нууц үлдэв

"Нүүрсний хулгайч” нарт хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаалтай зэрэгцэн Эрдэнэс тавантолгой ХК-ийн оффтейк гэрээг ил болгосон бол АТГ-аас нүүрсний гэх хэрэгт холбогдсон 17 хүний нэрийг өчигдөр зарласан. 

Харин оффтейк гэрээний талаар албаны эх сурвалж, “есөн гэрээ байгаа” бүгдийг нь ил болголоо гэж мэдэгдсэн ч өдгөө Эрдэнэс тавантолгой ХК-ийн албан ёсны вэб сайтад долоон оффтейк гэрээ ил болоод байгаа юм.

Гэтэл УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өөрийн твиттер хуудастаа, “Хэрэг хийгээгүй хүн айдасгүй, хилсээр шорондуулахад босоо байдаг гэснээс нууц 11 нүүрсний гэрээнээс ямар шалгуур, шалтгаан зорилгоор 7 нь ил болж 4 нь нууц үлдэв? Засвар хийх гээд байна уу? ЖДҮ жишгээр гарзгүйгээр нь туг тахих гээд байна уу? Улстөр заавартай хууль хүний царай хараад байна уу” гэжээ.