Ипотекийн зээлийн урьчилгааг 20 хувь болгох асуудлыг маргааш Засгийн газар хэлэлцэнэ

Ипотекийн зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцүүлэхээр болсон байна. 

Энэ хүрээнд өнөөдөр Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо зэрэг албаныхан өнөөдөр хуралджээ. Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2013-2020 онд нийт 65 мянга орчим иргэнд жилийн найман хувьтайгаар зээл олгосон байдаг. Тус иргэдийн зээлийг зургаан хувь руу шилжүүлэх асуудлыг хөндөж, ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийн дүгнэлтээр найман хувийн зээлтэй иргэдийн зээлийн хүүг зургаан хувь болгох, мөн шинээр зээл авах иргэдэд урьчилгаа төлбөрийг 20 хувь болгох боломжтой хэмээн гарсан. Иймд тус асуудлыг Засгийн газарт танилцуулахаар тогтжээ.