Урьдчилсан байдлаар 207 мянган тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсан байж болзошгүй байна

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийж байна.

Тэрбээр “Урьдчилсан байдлаар 207 мянган тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсан байж болзошгүй байна. 2013 онд энэ төрлийн хэрэг шалгагдаж байгаад хаагдсан байдаг. Хөөн хэлэлцэх хугацааг ярихад үргэлжилсэн гэмт хэргийг хамгийн сүүлд үйлдэгдсэн хэргээс хөөхөөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудал яригдахгүй.

Нүүрсний хэргийг шалгахад цар хүрээ их байгаа учраас мөрдөгч нарын тоог нэмэгдүүлэх шаардлага байгаа. Нэг тээврийн хэрэгслийг 5 жолооч барьсан байгаа. Тэр бүх жолооч нараас мэдүүлэг авна. Хил гаальтай холбоотой асуудал яригдаж байна. Нүүрсийг хууль бусаар хил гаргахад үгсэн хуйвалдаж оролцсон байж болзошгүй учраас Хил, гаалийн албан тушаалтнуудыг бүртгэлгүй нүүрсний хэрэгтэй холбогдуулж шлагана. Хил хамгаалах ерөнхий газрын албан тушаалтнуудыг шалгана.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн тухайд 12 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа 12.8 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн байна гэдэг дүн гарсан.