Д.Амарбаясгалан: Нүүрстэй холбоотой есөн гэрээг нууцаас гаргалаа

Засгийн газар өнөөдөр /2022.12.09/ ээлжит бусаар 09:00 цагт хуралдав. Хуралдаанаар цаг үеийн үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор авах зарим арга хэмжээний талаар хэлэлцсэн юм.

Хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ. Тэрээр "ҮАБЗ-ын зөвлөмжөөр нууцад хамааруулсан байсан есөн гэрээг ил болгохоор Засгийн газар шийдвэрлэлээ. Гэрээг ил болгож, Авлигатай Тэмцэх Газарт өгч шалгуулах, УИХ дээр байгуулагдсан түр хороонд шилжүүлэх зэрэг үүрэг өгсөн. 

Эдгээр гэрээ нь "Эрдэнэс Тавантолгой"  ХК-тай холбоотой хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төслүүдийн гэрээ юм. Эдгээр төслүүд нь Монгол Улсын эдийн засагт хувь нэмрээ оруулах зорилгоор хийгдэж буй. Гэхдээ авилга, ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг шалгана. Цаашдаа бүтээн байгуулалтын төслүүдийг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр нууцад хамааруулдаг байдлыг таслан зогсооно. Өөрөөр хэлбэл, цаашид Монгол Улсыны Засгийн газар нэг ч нууц гэрээ байгуулахгүй, батлахгүй гэсэн зарчмын шийдэлд хүрсэн" гэв.