Иргэдийн дансан дахь мөнгөнд татвар ногдуулах шийдвэр гараагүй

Иргэдийн дунд “2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хувь хүний дансны орлогоос 10 хувь авна. Иргэн нэг данснаас нөгөө рүүгээ шилжүүлэхэд хоёр удаа татвар төлнө” гэсэн яриа гарсан. Энэ талаар Татварын ерөнхий газраас “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу иргэн татвар ногдуулах орлогоо үнэн зөв тодорхойлж, тайлагнан төлөх үүрэгтэй. Харин орлого олсон ч тайлагнаагүй бол тайлагнуулах, буруу тайлагнасан бол засуулах зэргээр татварын хуулийг хэрэгжүүлэх үүргийг Монголын татварын алба хүлээдэг.

Иргэдийн дансан дахь мөнгөнд татвар ногдуулах шийдвэр гараагүй. “Тайлангаа залруулаарай, зөрүүтэй тайлан өглөө” гэсэн анхааруулга зөвлөмжийг ТЕДИ төв болон бусад салбарын бизнес эрхлэгчдэд хүргүүлсэн. Үүнтэй холбоотойгоор буруу мэдээлэл бусдад өгчээ. Татварын хяналт шалгалт хийхээр томилолт үүссэн үед л иргэдийн дансны мэдээллийг шалгадаг” гэсэн тайлбар хийв.