2023 оноос эхлэн автомашин ашиглаж буй хүн бүр 40,000 төгрөгөөр 2500км явах эрх авах журам үйлчилж эхэлнэ. Тодруулбал, Улаанбаатар хотод энэ журам хэрэгжих бөгөөд 2500 км-ээс хэтэрвэл км тутамд 15 төгрөгийн нэмэлт төлбөр төлнө.
Ингэхдээ машины хөдөлгүүрийн багтаамж, суудлын тоо, овор зэргээс үл хамаарч нэг машинд 40,000 төгрөгийн суурь төлбөр тооцохоор төлөвлөж буй. Өөрөөр хэлбэл энэ төлбөрийг төлснөөр Улаанбаатар хотод 2500 км зорчих эрх үүснэ гэсэн үг.
Ингэснээр өмнө үйлчилж байсан журам мөрдөгдөхөө болих ба эцсийн шийдвэрийг Хууль зүйн яам гаргах аж. Шинэ журам үйлчилж эхэлснээр автозамын санд төвлөрөх орлого 16 тэрбум төгрөгт хүрч нэмэгдэх тооцоо гарсан байна.