Ц.Цолзолмаа: ЭЕШ-ийн дүн долдугаар сарын 1-нд гарна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа элсэлтийн ерөнхий шалгалтын талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Элсэлтийн ерөнхий шалгалт орос хэлний шалгалтаар өнөөдөр дуусч байна. Долоо хоногийн дараа шалгалтын нэгдсэн дүн гарна. Долдугаар сарын 2-4-ны хооронд хүүхдүүдэд онооны батламжийг нь гардуулж өгнө.

Энэ жилийн элсэлтийн шалгалтын нэг онцлог нь анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд шалгалт өгөх зориулалттай анги танхимыг тохижуулсан. Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жил хамгийн олон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд шалгалт өгсөн. Мөн эрх нь тусгаарлагдаж хорих ангид ял эдэлж байгаа долоон хүүхдийг хянагчтай нь хамт авч ирж шалгалтад оролцуулсан" гэлээ.