Япончууд хэсгээ тэргүүлж эхэллээ

Шилдэг 32 баг өрсөлдөж байгаагаас өчигдөр сүүлийн хэсэг буюу H хэсгийн тоглолтууд болж өндөрлөлөө.  Тоглолтыг Япончууд 2:1-ээр хожиж, эхний гурван оноогоо авч хэсгээ тэргүүлж эхлэв. 

 Тоглолтын эхний гоолыг 6 дахь минутад Японы багийн лидер Кагава торгуулийн цохилтоор оруулсан бол 39 дахь минутад Колумбын шигшээгийн Хуан Кинтеро хариу гоолыг оруулсан билээ. Төд удалгүй тоглолтын 72 дахь минутад Японы шигшээ багийн 15 дугаарын тоглогч Юиа Осако бөмбөгийг эсрэг багийн хаалганд хийснээр багтаа ялалт авчирлаа. 

Хоёр баг дөрвөн жилийн өмнө Бразилд болсон 20 дахь удаагийн ДАШТ-ий С хэсэгт багтахад Колумбийн шигшээ баг 4:1-ээр хожиж байсан юм. Тэгвэл дөрвөн жилийн дараа дахин Орост таарахад япончууд хариугаа авч чадлаа.