Мексикчүүдийн сенсаци Германы хөгжөөн дэмжигчдийг шоконд орууллаа

“Орос-2018” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхнээсээ л маш сонирхолтой үргэлжилж байгаагийн тод илрэл бол Герман, Мексикийн хооронд болсон тоглолт байлаа. 

Дөрөвхөн жилийн өмнө алтан дагиныг 4 дэх удаагаа өргөж байсан Германчууд  2018 оны дэлхийн аваргын нээлтийн тоглолтоо Хойд Америкийн төлөөлөл Мексикийн эсрэг хийж 0-1 харьцаатай ялагдал хүлээлээ. Германчууд хамгийн сүүлд 1982 оны ДАШТ-ний нээлтийн тоглолтонд Алжирын шигшээ багт 2-1 харьцаатай хожигдож байжээ.

Мексикийн шигшээ баг Германы шигшээ багийг түүхэндээ 2 дахь удаагаа, ДАШТ-нд анх удаагаа буулгаж авлаа. Дэлхийн аваргын энэ тоглолтоос өмнө 11 удаа тоглоход 6 удаа Германы шигшээ баг хожсон бол 4 удаа тэнцсэн байдаг. Тэгвэл энэ удаа дэлхийн аваргын эхний тоглолтоо хоёр баг алдарт “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд хийж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан, гомдоосон ашгиныг үзүүллээ. 

Тус тоглолтонд германчууд 89 удаа хаалга руу цохисон ч гоол оруулж чадаагүй бол Мексикчүүд 4 цохилт гүйцэтгэсний 1 нь  ийнхүү гоол оржээ. Тоглолтын 35 дахь минутанд Х.Лозано багийн довтлогч Х.Эрнандесын өгсөн дамжуулалтыг хүлээн авч Германы 2 ч хамгаалагчийг хуурч гоол оруулсан. Х.Лозано шигшээ багийнхаа хожлын гоолыг оруулснаас гадна Мексикийн хаалгач Г.Очоа шилдэг гэдгээ дахин нэг батлан харуулж чадлаа. 

 

.