Д.Ганбат Украиныг дэмжсэн хүмүүнлэгийн аянд нэг сарын цалингаа хандивлана

УИХ дахь АН-ын бүлэг Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хэлэлцүүлгийн нээлтэд: “Украин улс ЗХУ-ын бүрэлдэхүүнд байхад Киев хотод таван жил сурч байсан. Тус улсад нөхцөл байдал хүнд байна. Маш хэцүү нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор Улаан загалмай зэрэг олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудтай холбогдож тусламж хүсэж байна. Миний бие нэг сарын цалингаа хүмүүнлэгийн аянд хандивлана” гэжээ.