Төрийн байгууллагууд шинэ жилийн баяр тэмдэглэсэн нь тогтоогдвол арга хэмжээ авна

Өнгөрөгч аравдугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас төрийн байгууллагууд шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглох шийдвэрийг гаргасан. Харин хувийн хэвшлүүд шинэ жил тэмдэглэх нь чөлөөтэй ч заал дүүргэлт, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх нь чухал болохыг онцолж байсан.

Тэгвэл тус асуудалд Шадар сайд С.Амарсайхан “ЗГ, УОК-оос төрийн байгууллагуудыг шинэ жил тэмдэглэхийг хориглосон. Гэхдээ хүн бүрийг хянах боломж хомс учир хүмүүсийн ухамсараас шууд шалтгаална. Хариуцлагатай албан тушаал хашиж буй төрийн алба хаагчид өөрсдөө анхаарч ажиллах ёстой. Тодорхой баримттай мэдээлэл байвал бид арга хэмжээ авна” гэв.