Ж.Одгэрэл: Нөхрийн маань осолдсон үеийн бичлэгийг үзүүлэх хүртэл суулт хийнэ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ажил үүргээ гүйцэтгэж байсан онцгой байдлын алба хаагч, цахилгаанд цохиулж амь насаа алдсан хэрэг энэ сарын 5-ны өдөр гарсан.  Тодруулбал, Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа Гал унтраах … дугаар ангийн алба хаагч М Улиастайн тойрог орчимд байршуулсан сэрэмжлүүлэг самбарыг буулгах гэж байгаад цахилгаан гүйдэлд цохиулан амь насаа алдсан байдаг.

Харин түүний эхнэр хэмээн өөрийгөө танилцуулсан  Ж.Одгэрэл  өнөөдөр БЗД-ийн цагдаагийн 3-р хэлтсийн гадаа камерын бичлэгийг ил болгохыг шаардан суулт  зарлаж буй талаараа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2021.12.05-ны өглөөний 09:12-09:27 цагийн хоорондох Замын цагдаагийн Камерийн бичлэгт самбарын хулдаас буулгасны дараа мэргэжлийн бус жолооч нь шатыг доош буулгах ёстой байтал дээш нь өргөж тогны утсанд хүргэж нөхрийг минь тогонд цохиулсан байсан. Албан бус ажилд явуулж алдаа гаргасан гэж үзэж байна. Онцгой байдлынхан ээлжнээс буусан нөхрийг маань албан бус ажилд явуулснаас амиа алдсан гэж үзэж байна. Нөхөр маань Монгол Цагдаа нэртэй самбарыг буулгах гэж байгаад амиа алдсан ” гэлээ.

Харин ЦЕГ-аас  осол гарах үеийн бичлэг устаагүй,  бүх бичлэг  байгаа бөгөөд хохирогчид  үзүүлэхэд нээлттэй гэдэг байр сууь илэрхийлээд байгаа юм.