Дубайн гэрээг цуцалж, Монголын 34 хувьд ногдох өрийг тэглэхээр боллоо

Оюу Толгой төслийн асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрээр" Оюу Толгой төсөлд Монгол улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 92 дугаар тогтоол гарч Засгийн газраас ажлын хэсэг, УИХ-аас түр хороо байгуулагдаж жил гаруй хугацаанд ажиллаж байна. Өнөөдөр Ерөнхий сайдад Рио Тинто болон Туркойз Хилл компанийн удирдлагаас албан бичиг ирсэн. Саяхан миний бие Монгол улсын их хурлын дарга, Ерөнхий сайд болон, Түр хорооны гишүүдтэй уулзалт хийсэн. Оюу Толгойн үр өгөөжийг Монголын ард түмний эрх ашигт нийцүүлэх, 2015 онд байгуулагдсан Дубайн гэрээг цуцлах, Эрдэнэс Оюу Толгой компанийн талд үүссэн өрийг тэглэх, улмаар төслийн үйл ажиллагааг цаашид илүү нээлттэй ил тод болгох санал тавьсан. Тус захидалд та бүхний тавьсан саналыг ТУЗ-д танилцуулсны үндсэн дээр бид дараах таван арга хэмжээг авч байна гэжээ.

1. Оюу Толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам долларын өрийг 100 хувь тэглэж байна. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам долларын өр цаашид үүсэхгүй. Мөн Эрдэнэс Оюу Толгой ХК-ийн 34 хувийн үнэ цэнийг нэмж ногдол ашиг наашилна. Үндсэндээ 34 хувийг Монголын ард түмэн үнэгүй авч байна гэжээ.

2. Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтын төлөвлөгөө буюу Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтын нэмэлт төлөвлөгөөг энэ захидал илгээсэн өдрөөр цуцлаж байна.

3. Оюу Толгой далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилт буюу өмнө нь зарцуулагдсан дүнд Засгийн газар хөндлөнгийн аудит оруулах, хөндлөнгийн аудитын дүгнэлт дээр үндэслээд хэрвээ зөрүү үүсвэл бид энэ асуудлыг бүрэн хариуцаж төлөхөд бэлэн гэжээ.

3. Гүний уурхай ашиглалтад ороогүй удсан. 2023 оны нэгдүгээр хагаст ашиглалтад оруулахаар тооцож байгаа. Энэ хүртэл гарах зардлыг хөрөнгө оруулагч тал бүрэн хариуцна гэжээ.

3. Оюу Толгой ХК-ийн засаглалыг сайжруулах арга хэмжээ авч, холбогдох зардлыг харилцан тохиролцсон нөхцлийн дагуу Оюу толгой ХК төлөх, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах  холбоотой хамран ажиллана гэжээ. Мөн энэ шийдвэрийг гаргахад амаргүй байсныг илэрхийлсэн байна. Түүнчлэн УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлсэн гэж үзэж байна гэжээ. Хэрвээ оны өмнө гүний уурхайг ашиглалтад оруулах талаар харилцан зөвшилцөж, шийдвэрлэгдвэл 2022 оны нэгдүгээр улиралд багтаан гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ" хэмээлээ.