БНХАУ-ын Худалдааны яам энэ оны эхний арван сарын гадны хөрөнгө оруулалтын тухай тайлан мэдээгээ танилцуулжээ. Тайланд дурдсанаар, БНХАУ-ын гадны хөрөнгө оруулалтын хэмжээ, өнгөрсөн арван сарын хугацаанд 943 тэрбум юань буюу 150 тэрбум америк долларт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 17,8 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Тайланд дурдсанаар, аж үйлдвэрийн салбарт энэ оны эхний арван сард 750 гаруй тэрбум юаний хөрөнгө ашигласан нь өмнөх үетэй харьцуулахад 20,3 хувиар өссөн байна. Шинжээчид “Гадны компаниуд Хятад улсын зах зээлд илүү их найдвар тавьж байна. Энэ нь нэг талаараа тус улс цар тахлыг даван туулж, энгийн амьдралд шилжиж, эдийн засгийн сэргэлт ажиглагдаж байгаа нь голчлон нөлөөлсөн” гэж харж байна. Түүнчлэн Хятад улс дахь Европын холбооны худалдааны нийгэмлэг болон бусад байгууллагуудаас гаргасан судалгаанд дурдсанаар судалгаанд хамрагдсан компаниудын ихэнх хувь нь Хятад улс дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа нь дээрх үзүүлэлт өсөхөд нөлөөлсөн байна.
Нийтэлсэн: Moнголын мэдээ